日韩亚洲欧美色图,久久亚洲精精品中文字幕,国产,日韩,欧美综合在线,丰满少妇2中文免费观看,国产精品一区二区20P发布,我强进了老师身体在线观看

手機(jī)版
1 2 3 4
首頁(yè) > 新聞中心 > 翻譯公司資訊 >
翻譯公司資訊

世聯(lián)翻譯公司完成礦產(chǎn)專(zhuān)業(yè)領(lǐng)域蒙語(yǔ)翻譯

發(fā)布時(shí)間:2018-03-13 08:47  點(diǎn)擊:

世聯(lián)翻譯公司完成礦產(chǎn)專(zhuān)業(yè)領(lǐng)域蒙語(yǔ)翻譯
ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
БАРИМТ БИЧГИЙН НЭР:   
 “ЧОЙЛ-УУЛЫН ХАЙЛУУР ЖОНШНЫ ОРДЫН ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТЫН ТАЙЛАН”
Зохиогч: Д.Мөнхбаяр, 2012 он
АЖЛЫН НЭР:   
 “ЧОЙЛ-УУЛЫН ХАЙЛУУР ЖОНШНЫ ОРДЫН ДЭЭЖҮҮДЭД ЯВУУЛСАН ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА”
 
ЗАХИАЛАГЧ БАЙГУУЛЛАГА:          “МАЙНЕРЕЛ” ХХК
 
ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА:
АШИГТ МАЛТМАЛЫН ТЕХНОЛОГИЙН БАЯЖУУЛАЛТ, БОЛОВСРУУЛАЛТЫН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ “МИНЛАБ” ХХК, УЛААНБААТАР ХОТ
РЕФЕРАТ :
Чойл-уулын хайлуур жоншны ордын хүдрийн технологийн дээжинд бодисын найрлагын судалгааг явуулж,  минералог-минераграф-петрографийн онцлогт дүн шинжилгээ хийсэн.
Хүдрийн бүтцийн хувьд гранобласт, метасоматозлог структуртай, кварцитын цул нягт, шохойны үелэг, занарын хуудаслаг текстуртай байна. Хүдрийн гол эрдэс нь фторт кальцийн дундаж агуулга - 41.43 %, мөн карбонатын дундаж агуулга - 1.65 % байгаа нь карбонатын бага агуулга бүхий хүдэрт тооцогдоно.
Хайлуур жоншны технологийн дээжинд баяжуулалтын судалгааг үйлдвэрт хэрэглэгддэг уламжлалт, түгээмэл үндсэн аргуудаар явуулахыг зорьсон.
Ангилан ялгах-гравитаци-флотаци, флотаци, флотаци-гидроциклоны ангилалт-флотаци гэсэн үндсэн болон хосолсон аргуудыг хэрэглэн  тухайн ордын хүдрийн баяжуулалтын технологийн горимыг тогтоов.
Энэхүү туршилт, судалгааны ажил нь “Минлаб” ХХК ба “Майнерел” ХХК-ийн хооронд хийгдсэн 12/12 тоот гэрээний дагуу хийгдсэн.

 
ГҮЙЦЭТГЭСЭН ХҮМҮҮСИЙН НЭР
 
Д.МӨНХБАЯР – Технологийн туршилтын удирдагч, тайлан бичигч 
 
О.ХОСБАЯР –       Технологийн туршилтын гүйцэтгэгч, баяжуулагч инженер
 
Т.ГАНХУЯГ –       Технологийн туршилтын гүйцэтгэгч, геологич инженер
                         
О.ЧУЛУУНТУЛГА – Химич инженер, химийн шинжилгээ
 
Х.БОЛОРМАА      – Петрографч инженер, бодисын найрлагын судалгаа

ОРШИЛ
 
Хайлуур жонш нь металлург болон химийн үйлдвэрлэл, зарим тусгай салбарууд болох атомын энергетик, гагнуурын материалын чухал түүхий эд болдогоороо эрэлт хэрэгцээ нь байнга өсч байна. Тэрээр мөн бага хэмжээгээр цемент, шохой, эмалийн үйлдвэрлэлд хэрэглэгдэнэ.
Монгол улсын ашигт малтмалын экспортын бүтээгдэхүүний нилээд хувийг эзэлж байдгийн хувьд, флюоритын хаягдал хүдэр дэх агуулгыг багасгах, хайлуур жоншны баяжмалын чанарыг тогтмол дээшлүүлэн  илүү өртөг шингээн үйлдвэрлэх нь олборлогчдын амин чухал сонирхол байдаг нь дамжиггүй.
Энэхүү тайланд Хэнтий аймгийн Галшар сумын нутагт орших Х хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Галшар хайлуур жоншны ордын хүдрийн дээжинд хийсэн технологийн туршилтын үр дүнг тусгалаа. Туршилт хийлгэхээр авчирсан тус ордын хүдрийн дээжийн хайлуур жоншны агуулга 7.93 -59.49 %-ийн хооронд байна.
Дээжийн баяжигдах чанарын технологийн судалгааг явуулахдаа одоогийн байдлаар олборлолтын дараа Монголоос ихэвчлэн экспортонд гаргаж байгаа    бүхэллэг жонш, флотацийн баяжмалыг гарган авах бололцоотой эсэхийг голчлон тусгасан ба уламжлалт судалгааны арга болох хүнд шингэнээр боловсруулах, гравитациар баяжуулах аргуудыг завсрын шатанд хэрэглэн тус баяжуулалтыг явуулав.
Дээр дурьдсан судалгаагаар ангилан ялгалт-гравитаци-флотаци, флотаци, флотаци-гидроциклоны ангилалт-флотаци гэсэн технологийн схемээр туршилтыг явуулан баяжуулалтын горимыг тогтоов.
Флотацийн туршилтыг ФМЛ-3.0 маркийн флотмашин дээр, гравитацийн туршилтыг МОД-0.2 маркийн тунаах машин дээр явууллаа. 
      
1.     БОДИСЫН НАЙРЛАГЫН СУДАЛГАА
1.1.            ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТЫН ДЭЭЖ БЭЛТГЭЛ
Технологийн туршилт хийлгэх зорилгоор Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дахь  Чойл-уулын хайлуур жоншны ордын хүдрийн 748 кг дээжийг “Минлаб” ХХК-ийн технологийн цехэд хүлээлгэн өгсөн болно.
Хүдрийн дундаж хэмжээ 185 мм байсан ба технологийн туршилтын дээж бэлтгэлийг зураг №1-д үзүүлсэн схемээр хийв.  
Тусгай бэлтгэсэн талбайд тухайн ордыг төлөөлөн авч ирсэн жоншны хүдрийн чулуулгийн дээжийг жигд тараан тавьж дараахи байдлаар ялгав. Үүнд:
-       Флюоритын цул бүтэцтэй харьцангуй өндөр агуулга бүхий дээж;
-       Кварц-флюоритын судал бүхий дундаж агуулгатай дээж;
-       Кварц-флюоритын брекчийн, хэмхдэсээр цементлэгдсэн хүдрийн бага агуулгатай дээж;
-       Флюоритын бага агуулга бүхий ядуу хүдэр гэсэн 4 хэсэгт хуваан ангилсан ба ангилал тус бүрээс бодисын найрлагын судалгааг явуулахаар тодорхой хэсэг дээжийг цуглуулж аван петрограф-минераграф, минералогийн шинжилгээнд бэлтгэв.
Хэт их овортой чулуулгийн дээжийг хагалж, бутлах замаар ойролцоогоор 200 мм-оос доош хэмжээтэй болгосны дараа + 50 , -50+25, -25+10, -10+5 мм фракцийн хэмжээгээр ялган, жигнэлт хийлээ.
Дээжийг хацар буталгаагаар -5 мм болтол жигд буталсны дараагаар хүдрийг жигд төлөөлөх чанарыг хангах үүднээс конус цагиргийн аргаар 3 удаа хольж бэлтгэсэн.  
Хольсон дээжийг тэнцүү 2 хэсэгт хуваан 1 хэсгийг нөөц болгон үлдээж, нөгөө хэсгийг технологийн баяжуулалтын туршилт явуулах зорилгоор бул буталгаагаар бутлав.
Бул буталгаагаар дээжийг 1 мм хүртэл жигд буталсны дараагаар флотацийн туршилтанд зориулж 0.074 мм буюу 200 меш хэмжээ хүртэл МЛ-3 маркийн тээрмээр оруулж, нунтагласны дараа жигд хуваалт хийж физик, хими, минералог, минераграфийн шинжилгээ хийх дээжийг таслан авсан болно.
 
Анхдагч хүдэр
 
Хацар буталгаа
Бодисын найрлагын судалгааны дээж сонголт
- 5 мм
+ 5 мм
  Бул буталгаа
Конус цагиргийн хуваалт 3 удаа
1/2
1/2
Дубликат дээж
Бөмбөлөгт тээрэм
- 1 мм
- 1 мм
Баяжуулалтын туршилт
Физик, хими, минераграф, минералогийн шинжилгээ
2 мм
Баяжуулалтын бүтээгдэхүүн
Зураг 1.1 Дээж бэлтгэлийн схем
 
1.2.            ПЕТРОГРАФ-МИНЕРАГРАФ-МИНЕРАЛОГИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Гидротермаль-метасоматит чулуулгийн шинж чанар.
Гидротермаль-метасоматит хувирлаар хувирсан чулуулгийн анхдагч чулуулаг нь тектоник хүчтэй эвдрэлийн улмаас брекчлэгдсэн байх ба суларсан бүсээр нь флюоритжилт, кварцжилт зэрэг процессууд явагджээ. Анхдагч чулуулаг нь бүтэц болон найрлагын хувьд хүчиллэг найрлагатай трахириолит байсан байна.
1.       №1  чулуулгийг гаднаас нь харахад цайвар ногоон өнгөтэй, судаллаг бүтэцтэй харагдах ба цайвар ногоон өнгийн флюоритийн судал болон кварцын судлууд нь бие биентэйгээ ээлжлэн салаавчлан байрласан байна. Энд цайвар ногоон өнгийн флюоритийн судлууд нь нарийн ширхэгтэй болон дунд зэргийн, янз бүрийн ширхэгтэй ажиглагдана.
2.      №2  чулуулаг нь бор шаргал өнгөтэй брекчи байна. Энэ брекчийн цементлэгч хэсэг нь флюоритын судлуудаас тогтсон байна. Энэ чулуулаг нь судаллаг-брекчийн төрөлд хамаарагдана.
3.      №4 нь бор хүрэн өнгөтэй харагдах брекчи байна. Мөн энэ брекчийн цементлэгч хэсэг нь флюоритоос голлон тогтсон ба кварц бага агуулгаар оролцжээ. Энэ брекчи нь брекчлэг-массивлаг төрөлд багтана.
 
1.2.1.      МИНЕРАГРАФИЙН ХУРААНГУЙ БИЧИГЛЭЛ:
Аншлиф № 1:   Структур: бичилшигтгээлэг
Текстур: массив
Хүдрийн эрдсийн мөхлөгийн хэмжээ, мм: 0.02-0.1;0.01-0.08;0.005-0.01.
Хүдрийн эрдсийн агуулга (%)
Хүдрийн эрдэс
 
% Хүдрийн бус эрдэс % Хүдрийн эрдсийн ялгарсан дараалал
магнетит
гетит
гидрогетит
цөөн
цөөн
5.0
    магнетит→ гетит→гидрогетит
 
      
Энэ чулуулаг нь жижиг ширхэгтэй, бор шаргал өнгөтэй байх ба чулуулагт хүдрийн эрдсээс дээр дурьдсан эрдсүүд тодорхойлогдсон боловч тэдгээрийн агуулга бага, цөөн мөхлөгүүд тааралдана.
Магнетитын мөхлөгүүд нь изометрлэг, заримдаа тэгш өнцөгт, шоо хэлбэртэйгээр жигд байдлаар тархан байрлаж, бичилшигтгээлэг структурыг үүсгэжээ. Магнетитын мөхлөгийн хэмжээ 0.02-0.1 мм байна. Магнетитийн зарим мөхлөг дотор мартитийн зөв бус, пластинлаг хэлбэрийн жижиг мөхлөг ажиглагдаж байна.
       Гетитийн жижиг призм, тэгш өнцөгт хэлбэрийн 0.01-0.08 мм хэмжээтэй мөхлөг ганц нэг тааралдана.
Гидрогетит нь хүдрийн бус эрдэст гол төлөв нэвчсэн байдлаар тааралдах бөгөөд заримдаа зөв бус хэлбэртэй мөхлөгүүд болон мөн нарийхан хялгасан судал үүсгэсэн байна. Гидрогетитийн мөхлөгийн хэмжээ 0.005-0.01 мм байна.
Аншлиф № 4:   Структур: бичилшигтгээлэг
Текстур: массив
Хүдрийн эрдсийн мөхлөгийн хэмжээ, мм: 0.02-0.06; 0.001-0.004.
Хүдрийн эрдсийн агуулга, %
Хүдрийн эрдэс % Хүдрийн бус эрдэс % Хүдрийн эрдсийн ялгарсан дараалал
магнетит
гидрогетит
цөөн
0.1
    магнетит→ гидрогетит
 
Энэхүү чулуулаг нь жижиг-дунд зэргийн ширхэгтэй, шаргал хүрэн өнгөтэй харагдана.
Уг чулуулагт хүдрийн эрдэс бараг тааралдахгүй, харин магнетитийн ганц нэг мөхлөг болон гидрогетит харагдана.
Магнетит нь зөв бус, изометрлэг хэлбэртэй тааралдах ба мөхлөгийн хэмжээ 0.02-0.06 мм байна.
Гидрогетит нь хүдрийн бус эрдсийн дунд лимонит хэлбэрээр нэвчиж чулуулгийг шаргал туяатай болгожээ.
Аншлиф № 2:   Структур: бичилшигтгээлэг
Текстур: массив
Хүдрийн эрдсийн мөхлөгийн хэмжээ, мм0.04-0.1, 0.001-0.004.
Хүдрийн эрдсийн агуулга, %
Хүдрийн эрдэс % Хүдрийн бус эрдэс % Хүдрийн эрдсийн ялгарсан дараалал
Магнетит
Гидрогетит
Цөөн
1.0
    магнетит→
гидрогетит
Чулуулаг нь цайвар ногоон өнгөтэй, судаллаг текстуртэй байх ба микроскопийн судалгаагаар уг чулуулагт хүдрийн эрдсээс ганц нэг магнетитийн мөхлөг болон гидрогетит тодорхойлогдсон.
Магнетитийн изометрлэг хэлбэртэй, 0.04-0.1 мм хэмжээтэй мөхлөг ганц нэг тааралдаж байна.
Гидрогетит нь чулуулгийн зарим хэсэгт нэвчсэн өнгөр байдлаар тааралдаж ойр орчмоо будсаны улмаас бор шаргал туяатай болсон байна. Гидрогетитийн тоосонцор мөхлөгийн хэмжээ нь 0.001-0.004 мм байна.
 
1.2.2.      ПЕТРОГРАФИЙН  ХУРААНГУЙ БИЧИГЛЭЛ:
Шлиф№ 2: Микроскопын тодорхойлолтбрекчи
Структур : Порфирлог, микропойкилитлог
Текстур Брекчлэг
Мөхлөгийн хэмжээ, мм:   0.5-0.6, 0.02-0.1           
Чулуулаг бүрдүүлэгч эрдсийн агуулга, %
Гол % Хоёрдугаар % Хоёрдогч % Дайвар %
Хэмхдэс 55-60                                      Цемент 35-40
трахириолит- 55-60                                       флюорит 25-30
                                                                           кварц-5-10
Чулуулаг нь тектоник үйлчлэлийн нөлөөгөө хүчтэйгээр бутарч, брекчлэгдэн бие даасан байдлаар хэмхдэслэг хэсгүүдэд хуваагдсан байх бөгөөд завсар орон зайгаар метасоматоз хувирлын нөлөөгөөр үүссэн флюорит, хоёрдогч кварцын мөхлөгүүд цементлэгч байдлаар хөгжсөн байна. 
Бутарч хуваагдсан хэмхдэслэг хэсгүүдэд кварцын цөөн тооны порфир шигтгээнүүд болон жижиг ширхэгтэй үндсэн хэсэг ажиглагдана. Кварцын порфир шигтгээ нь 0.2-0.6 мм хэмжээтэй, изометрлэг хэлбэртэй, мөлгөр зах хүрээтэй тааралдана. 
Үндсэн хэсэг нь кварц хээрийн жоншны 0.02-0.04 мм хэмжээтэй мөхлөгүүдээс голлон тогтсон ба жигд бус талсжилтын улмаас зарим хэсэгт бичил фельзитлаг бүтэцтэй байхад заримдаа сферолитлог, бичилпойкилитлог зэрэг бүтцийг үзүүлсэн байна. Үндсэн хэсэгт оролцож байгаа хээрийн жоншны мөхлөгүүд нь ихэнхдээ калишпатын мөхлөгүүдээр төлөөлөгдсөн бөгөөд эдгээр нь их хэмжээгээр пелитжсэний улмаас бүгд боровтор өнгөтэй болсон харагдана.
Калишпат нь далдлаг ширхэгтэй бичилфельзит, богино таблиц, нарийхан микролитүүд зэргээр төлөөлөгджээ. Зарим хэсэгт кварц, калишпатын мөхлөгүүд нь өөр хоорондоо харилцан зүй тогтол бүхий сферолитлог ургалтыг үүсгэжээ.
Калишпатын мөхлөгүүдийн завсарт кварцын изометрлэг, зөв биш хэлбэрийн мөхлөгүүд 0.02-0.04 мм хэмжээтэйгээр тааралдана. Хэмхдэслэг хэсгүүдийн завсар хооронд флюорит, хоёрдогч кварцын мөхлөгүүд цемент байдлаар хөгжжээ. Флюорит нь сулавтар ягаан өнгөтэй, изометрлэг, зөв бус хэлбэртэй, 0.1-0.8 мм хэмжээтэй мөхлөгүүдийг үүсгэжээ. Флюорит нь кварцтай хамт тааралдана. 
Кварц нь 0.02-0.05 мм хэмжээтэй бичил гранобласт мөхлөгүүдийг үүсгэхээс гадна түүний судал, зурваслаг маягийн тогтцын ханыг даган арай хожуу үүсэлтэй 0.1-0.25 мм хэмжээний босоо баганалаг байдлаар талсжсан байна. 
Мөн түүнчлэн үндсэн хэсэгт болон бутарч суларсан орон зайг даган хүдрийн эрдсийн тэгш өнцөгт, шоо зэрэг идиоморф хэлбэрийн мөхлөгүүд 0.01-0.1 мм хэмжээтэй жижиг мөхлөгүүд жигд тархацтай хөгжжээ. Энэ нь чулуулгийн бага зэргээр хүдэржсэн болохыг  илтгэж байна. 
Шлиф№ 4: Микроскопын тодорхойлолт:   брекчи  
Структур : Псаммопсефитлаг, завсар хоорондын
Текстур: брекчлэг
Мөхлөгийн хэмжээ, мм: 0.1-6.2
Чулуулаг бүрдүүлэгч эрдсийн агуулга, %
Гол % Хоёрдугаар % Хоёрдогч % Акцессор %
Хэмхдэс 35-40                                                Цемент 55-60
трахириолит- 35-40                                        флюорит 50-55
                                                                           кварц-5
Чулуулаг нь хүчтэй бутрал хэмхэрлийн дүнд үүссэн янз бүрийн жигд бус ширхэгтэй 0.1-6.2 мм хэмжээтэйгээр өнцгөрхөг, хурц шовх үзүүрлэг байдлаар хуваагдсан трахириолитын хэмхдэсүүд болон  тэдгээрийг цементлэсэн хэсгээс бүрдсэн.  
Трахириолитын хэмхдэсүүд нь порфиргүй, афирлаг структуртай, бичилпойкилитлог болон сферолитлог үндсэн хэсэгтэй байна. Трахириолитын хэмхдэсүүд нь кварц, калишпатын  0.02-0.1 мм хэмжээтэй мөхлөгүүдээс бүрдсэн ба эдгээр нь өөр хоорондоо харилцан зүй тогтолт нэг төвөөс гадагш цацарсан сферолитлог ургалтуудыг ихэнхдээ үүсгэжээ.
Эдгээр хэмхдэсүүдийн хоорондох зай завсраар флюоритийн агрегатууд болон хоёрдогч кварцын мөхлөгүүд цементлэгч хэсгийн үүргийг гүйцэтгэсэн байна.
Флюорит нь агрегатаас зөв биш хавтгай хэлбэртэй, изотроп шинжээ хадгалсан, 0.1-2.2 мм хүртэл хэмжээний мөхлөгүүдийг үүсгэжээ. Түүний хавтгайлаг мөхлөг дотор хуваагдлын хялгасан зураасууд түгээмэл ажиглагдана. Мөн зарим хэсэгтээ кварцтай холилдсон бөөгнөрөл үүсгэжээ.
Кварц нь босоо баганалаг хэлбэртэй, 0.02-0.1 мм хэмжээтэй тааралдах ба флюорит дунд жижиг бөөгнөрөл, тасалдсан нарийн судал үүсгэжээ.
Шлиф№ 1: Микроскопын тодорхойлолткварц-флюоритийн хүдэр
Структур: гранобласт, метасоматозлог 
Текстур:   цул
Мөхлөгийн хэмжээ, мм:   0.02-0.1 мм
Чулуулаг бүрдүүлэгч эрдсийн агуулга
Гол % Хоёрдугаар % Хоёрдогч % Дайвар %
Кварц  -          30-35                                         кварц II                    
флюорит         60-65                                         хүдрийн тоосонцор                                                                   
Чулуулаг нь флюоритизацид хүчтэй өртөж, флюоритийн агрегатуудад нэлэнхүйдээ нэвчигдсэн байх ба ерөнхийдээ кварц, флюоритын мөхлөгүүд нь хоорондоо холилдож, кварц нь карбонаттай хамт сарнимал бөөгнөрлийг үүсгэсэн байна.
Үндсэн массыг флюоритийн мөхлөгүүд бүрдүүлэх бөгөөд тэрээр зөв биш агрегатаас шоо маягийн хэлбэртэй 0.1-0.4 мм хэмжээтэй байна. Массархаг хэсэгтээ флюоритын шоонууд арай тод ягаан өнгийг үзүүлж, өөр хоорондоо тулан байршсан бөгөөд хоёр системийн хуваагдлын зураасаас гадна хялгасан зураас, бичил хагарлууд ажиглагдана. Тэдгээр мөхлөгүүдийн завсар заагаар кварцын жижиг мөхлөгүүд бөөгнөрөл үүсгэж байна. 
Кварц нь 0.004-0.02 мм хэмжээтэй бичил гранобласт мөхлөгүүдийг үүсгэж дан эрдсийн мөхлөгийн бөөгнөрөл үүсгэхийн зэрэгцээ заримдаа карбонатын агрегатуудын хамт тааралдана.  Чулуулагт хүдрийн эрдсийн 0.01-0.04 мм хэмжээтэй жижиг мөхлөгүүд цөөн тааралдаж байна.
 
1.2.3.      Минералогийн шинжилгээний бичиглэл
Флюорит – сулавтар ягаан , цайвар ногоон өнгөтэй, изометрлэг, шоо маягийн зөв бус хэлбэртэй, кварцтай хамт ургалттай, мөхлөгийн хэмжээ 0.1-0.8 мм, зарим тохиолдолд төмрийн усан ислийн хүрэн давхаргаар бүрэгдсэн байна.
Магнетит – хар өнгөтэй, саарал туяатай, мөхлөгүүд нь изометрлэг, заримдаа тэгш өнцөгт, шоо, зөв бус хэлбэртэй тааралдах ба мөхлөгийн хэмжээ нь 0.02-0.1 мм.
Гётит – хүрэн, цайвар шаргал өнгөтэй, жижиг призм, тэгш өнцөгт хэлбэртэй байх ба мөхлөгийн хэмжээ нь 0.01-0.08 мм.
Гидрогетит – бор шаргал, мөхлөгүүд нь зөв бус хэлбэртэй, мөхлөгийн хэмжээ 0.005-0.01 мм байна.
Пирит – гуулин шар өнгийн маш жижиг талстууд /0.01х0.05 мм-ээс 0.15х0.4 мм хүртэл/ байх ба тод металл гялгатай. Талстууд куб болон кубоктаэдр бүтэцтэй байна.
 
Анхдагч дээжийн минералогийн шинжилгээний үр дүн
Хүснэгт 1.1
  
Дээжийн № Лаб № Дээжийн жин Бүх фракцийн жин Хөнгөн фракцийн жин Хүнд фракцийн жин Соронзон фракцийн жин Тоосны жин Фракцийн жин Металл зоргодос Магнетит Ильменит Гидроокись Флюорит Кварц Эпидот Карбонат Хлорит Сфен Циркон Пирит  
1 1  1025 702.0 491.5 11.94 28.07 0.15  478.7 2.83  0.12 16.52  От 0.01 154.78 102.17 Цт   Цт Цт  Цт   Цт Цт   
2 2  1026 694.0 405.4 9.13 21.46 0.12  481.4 7.38  0.07 9.88  От 0.01 98.24  181.17 Цт  Цт  Цт  Цт  Цт  Цт   
 
 Фото1. Хайлуур жоншны хүдрийн чулуулгийн дээжийг зүсэлт хийж харуулсан нь. Тус дээж нь кварц-флюоритийн брекчийн болон кварц флюоритийн хүдрээс бүрдэнэ.  Хүдрийн анхдагч чулуулаг нь трахириолит байх ба тус хүдэрт хэмхдэс байдлаар  оршино. 

Фото 2.Шлиф № 2: CaF2 –флюорит, Fr-хэмхдэс. Хос никольтой.Nikon микроскоп. Өсгөлт 50х
 
Фото 3. Шлиф № 2: CaF2 –флюорит, Fr-хэмхдэс. Дан никольтой. Nikon микроскоп. Өсгөлт 50х
Фото 4. Шлиф № 4: CaF2 –флюорит,  Fr-хэмхдэс. Хос никольтой. Nikon микроскоп. Өсгөлт 50х,
Фото 5. Шлиф № 4: CaF2 –флюорит,  Fr-хэмхдэс. Дан никольтой. Nikon микроскоп. Өсгөлт 50х

Фото 6. Шлиф № 1: CaF2 –флюорит,  Q-кварц. Хос никольтой. Nikon микроскоп. Өсгөлт 50х
 
Фото 7. Шлиф № 1:  CaF2 –флюорит,  Q-кварц. дан никольтой. Nikon микроскоп. Өсгөлт 50х
1.3.            БОДИСЫН НАЙРЛАГЫН СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ
 
1.      Чойл-уулын хайлуур жоншны ордын дээж нь гидротермаль-метасоматит хувирлаар хувирсан чулуулаг бүхий кварц-флюоритын хүдэрт хамаарагдана.
 
2.      Нийт ирсэн хүдрийн хувьд 70 %  нь трахириолитийн хэмхдэс, флюоритоос бүрдсэн кварц-флюоритийн брекчийн хүдэр, харин 30 % нь цул текстур бүхий кварц-флюоритийн хүдэр байна. 
 
3.      Хүдэрт ойролцоогоор 45-50 % нь сулавтар ягаан, цайвар ногоон өнгийн флюорит, 35-40 % нь трахириолитийн хэмхдэс,  10-15 % кварц болон кварц ΙΙ,  5 % хүртэл гидрогётит, гётит, магнетит зэрэг хүдрийн эрдсүүд байна.
 
4.      Флюоритын ордын хувьд гранобласт, метасоматозлог структуртай,  цул нягт, брекчлэг  текстуртай, бага карбонатлаг хүдэрт хамаарагдана.
 
2.      БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА
2.1              БАЯЖИГДАХ ЧАНАРЫН СУДЛАХ АРГУУД
Баяжигдах чанарын технологийн судалгааг Хэнтий аймгийн Галшар сумын хайлуур жоншны ордын хүдрийн 748 кг орчим дээжинд явуулсан ажиглалтаар ангилсан 4 хэсэг анхдагч дээжинд жонш ба карбонатын агуулга 7.93-59.49 %, 1.11-1.72 % тус тус байсан. Хүдрийн анхдагч дээжинд хортой хольцийн агуулга P < 0.05 %, S < 0.1 %  байна. Дээжийн чийглэг 1.12 % байна.
Нийт дээжинд дээж №1 -34.86 %, дээж №2 - 32.73 %, дээж №3 -19.54 %, дээж №4-12.87 % байна. Ангилсан дээжийн анхдагч үр дүнг хүснэгт 2.1-д, химийн шинжилгээний үр дүнг хүснэгт 2.2-д, эзэлхүүн жингийн аргаар нягтыг тодорхойлж хүснэгт 2.3-д, шигшиж фракцалсан дээжинд хийсэн  шигшүүрийн шинжилгээний үр дүнг хүснэгт 2.4-д харуулав.
 
ХҮСНЭГТ 2.1: АНГИЛСАН ДЭЭЖИЙН АНХДАГЧ ҮР ДҮНГҮҮД
 
Дээжийн № Гарц,% Жин, кг Чийглэг, % Хуурай жин, % Са F2 агуулга, %
01 34.86 260.75 1.12 257.83 59.49
02 32.73 244.82 1.12 242.08 49.57
03 19.54 146.16 1.12 144.52 17.65
04 12.87 96.27 1.12 95.19 7.93
Нийт 100.00 748.0 1.12 739.62 41.43
 
 
ХҮСНЭГТ 2.2: АНХДАГЧ ДЭЭЖИЙН ХИМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН
 
Дээж № CaF2 CaCO3 SiO2 S P
01 59.49 1.72 29.8 < 0.10 <0.05
02 49.57 1.82 30.72 <0.10 <0.05
03 17.65 1.16 57.31 <0.10 <0.05
04 7.93 1.11 56.72 <0.10 <0.05
 
ХҮСНЭГТ 2.3: АНХДАГЧ ДЭЭЖИЙН ЭЗЭЛХҮҮН ЖИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН
 
Дээж № 1 2 3  
Эзэлхүүн-жин, г/дм3 2.97 2.84 2.81 2.71
 
ХҮСНЭГТ 2.4: АНХДАГЧ ДЭЭЖИЙН ШИГШҮҮРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН
 
Ангилал, мм Гарц, % Агуулга, % Тархалт, %
CaF2 CaCO3 CaF2 CaCO3
+ 50 34.08 40.82 1.72 33.58 35.62
- 50 + 25 25.23 43.51 1.64 26.49 25.14
- 25 + 10 10.46 41.42 1.59 10.46 10.11
- 10 + 5 4.61 44.29 1.81 4.93 5.07
- 5 + 2.5 4.95 42.14 1.67 5.03 5.02
- 2.5 + 1.25 4.78 41.04 1.28 4.73 3.72
- 1.25 + 0.5 5.26 39.18 1.44 4.97 4.60
- 0.5 + 0.25 2.55 38.48 1.37 2.37 2.12
- 0.25 + 0.125 2.37 40.17 1.75 2.30 2.52
- 0.125+0.063 2.74 39.54 1.71 2.61 2.85
-0.063 2.97 35.18 1.79 2.52 3.23
Нийт 100.00 41.43 1.65 100.00 100.00
 
Технологийн дээжийн баяжигдах чанарыг ангилан ялгах-гравитаци-флотаци, флотаци, флотаци-гидроциклоны ангилалт-флотаци гэсэн үндсэн болон хосолсон  аргуудыг хэрэглэн туршилт явуулж судаллаа.  
Флотацийн туршилтыг ангилсан  дээж тус бүр дээр, харин бусад туршилтыг нийлүүлж хольсон дээжин дээр явууллаа.
Арга бүхэн өөрийн онцлог болон сул, давуу талуудтай. Бүхэллэг жоншыг ангилан ялгалт хийгээд гаргадаг тул өртөг багатай ч, хямд үнэтэй. Гравитацийн баяжмал нь янз бүрийн урвалж бодис хэрэглэхгүй боловч өндөр маркийн баяжмал гарган авах  боломж муутай. Харин флотацийн хувьд өндөр үнэтэй, өндөр агуулга бүхий баяжмал гарган авч болдогоороо бусад аргуудаас давуу талтай, ашигтай байна.
Баяжигдах чанарыг судлах аргын хувилбар №1. Тус дээжийн тодорхой ангиллуудын гравитациар баяжигдах боломжийг судлах, хүнд хөнгөн фракциудыг ялгах зорилгоор 2.9 г/см3 хувийн жин бүхий Туле шингэнээр угаах урьдчилсан туршилтыг явуулав.
Туршилтыг анхдагч дээжин дээр явуулсан ба үр дүнг хүснэгт 2.5-д үзүүлэв.
 
ХҮСНЭГТ 2.5: ХҮНД ШИНГЭНЭЭР УГААСАН ТУРШИЛТЫН ҮР ДҮН  (ρ=2.9  гр/см3)
 
. Фракцийн төрөл Гарц, % Агуулга Тархалт CaF2, %
CaF2,  %
  Хүнд 38.39 65.03 57.38
- 50 + 25 Хөнгөн 61.61 30.10 42.62
  Нийт 100.00 43.51 100.0
 
  Хүнд 26.96 60.73 39.53
- 25 + 10 Хөнгөн 73.04 34.29 60.47
  Нийт 100.00 41.42 100.0
 
  Хүнд 24.11 69.09 37.61
- 10 + 5 Хөнгөн 75.89 36.41 62.39
  Нийт 100.00 44.29 100.0
 
Анхдагч хүдрийг хүнд шингэнээр харьцангуй боловсруулахад тааруу  агуулгатай жоншны баяжмал гарган авч байна.
Туршилтын үр дүнгээс харахад тухайн фракцийн дээжийг хүнд шингэнээр боловсруулан хайлуур жоншны 60.73-69.09 %-ийн агуулгатай, 37.61-57.38 %-ийн жонш авалттайгаар баяжмал гарган авах боломжтой байна.
Дээрх үр дүнгүүд дээр тулгуурлан бүхэллэг болон флотацийн баяжмалыг гарган авах зорилгоор гравитаци ба флотацийн шат дамжлагыг агуулсан схемийг гарган дараахи аргачлалаар туршилт явууллаа. Үүнд:
Анхдагч хүдрийг 50,25,10,5 мм-ээр ангилан, шигшиж +50 мм, -50+25 мм-ийн ангиллын бүхэллэг жоншыг  агуулгын баримжаагаар ялган авч салгасан.
 -25+10 мм-ийн ангиллалыг тунааж, баяжмалд нь цэвэрлэгээ явуулсны дараагаар хам бүтээгдэхүүнийг – 5 мм-ийн ангиллын хамт нунтагласны дараагаар үндсэн флотацийг явуулсан. Үндсэн флотацийн хаягдлыг хяналтын флотациар давхар хянаж, харин баяжмалыг 4 дараалсан цэвэрлэгээний флотаци явуулж чанарыг сайжруулав. Баяжуулалтын схемийг зураг 1, 2-д үзүүлэв.
Технологийн дээжийн баяжуулалтын үр дүнг хүснэгт 2.4-д үзүүллээ. Лабораторийн туршилтанд рН-ийн орчинг тогтворжуулахад техникийн содыг, хоосон хүдрийн депрессор болон кальцитыг дарах зорилгоор шингэн шилийг, харин цуглуулагч урвалжаар олеат натр ба нарсны тосыг сонгон хэрэглэж, флотацийн шат дамжлагын урвалжийн горимыг дараахи байдлаар тогтоолоо. Үүнд:
 
1.      Техникийн сод
Үндсэн флотаци– 1500 г/т
2.      Техникийн шингэн шил
Үндсэн флотаци – 300 г/т
Хяналтын флотаци – 100 г/т
1 Цэвэрлэх флотаци   – 100 г/т
2 Цэвэрлэх флотаци   – 50 г/т
3.      Олеат натр
Үндсэн флотаци – 500 г/т
Хяналтын флотаци – 100 г/т
1 Цэвэрлэх флотаци – 75 г/т
2 Цэвэрлэх флотаци – 50 г/т
4.      Нарсны тос
Үндсэн флотаци – 160 г/т
Хяналтын флотаци– 60 г/т
1 Цэвэрлэх флотаци – 40 г/т
2 Цэвэрлэх флотаци – 40 г/т
       Флотацийн туршилтын нөхцлүүд:
§    20-220С температур
§    рН – 9-9.5
§  200 меш класс 60-65 %
§  Туршилт явуулах хугацаа 35-40 мин зэрэг болно.
Гравитаци-флотацийн туршилтын үр дүнг хүснэгт 2.4-д үзүүлэв.
 
  АНХДАГЧ ДЭЭЖ(500 кг)
ШИГШИЛТ
+ 50 мм
- 50 + 25 мм
- 5 мм
- 10 + 5 мм
- 25 + 10 мм
ТУНААЛТ
ХҮДЭР ЯЛГАЛТ
ФЛОТАЦИ
ХҮДЭР ЯЛГАЛТЫН БАЯЖМАЛ
ТУНААЛТЫН ХАЯГДАЛ
ГРАВИТАЦИЙН БАЯЖМАЛ
ФЛОТАЦИЙН БАЯЖМАЛ
ЭЦСИЙН ХАЯГДАЛ
ХАЯГДАЛ
Зураг 1. Гравитаци-флотацийн баяжуулалтын бүдүүвч схем
ХҮДЭР ЯЛГАЛТ
ТУНААЛТ
ТУНААЛТ
ТУНААЛТ
ХҮДЭР ЯЛГАЛТЫН БАЯЖМАЛ
ГРАВИТАЦИЙН БАЯЖМАЛ
 
 
 дээж
Үндсэн флотаци
Баяжмал
Хаягдал
Цэвэрлэх флотаци 1
Хяналтын флотаци
Хаягдал
Баяжмал
Хаягдал
Баяжмал
Хаягдал
Баяжмал
Цэвэрлэх флотаци 3
Цэвэрлэх флотаци 2
Хаягдал
Баяжмал
Цэвэрлэх флотаци 4
Хаягдал
Баяжмал
БАЯЖМАЛ
ХАЯГДАЛ
ХҮСНЭГТ 2.6:ГРАВИТАЦИ-ФЛОТАЦИЙН БАЯЖУУЛАЛТЫН ТУРШИЛТЫН ҮР ДҮН
 
Баяжуулалтын бүтээгдэхүүн Гарц, % Агуулга CaF2 авалт, %
CaF2,  %
  ГРАВИТАЦИ      
1 + 50 мм      
  Штуфын баяжмал 17.16 57.18 23.68
  Хаягдал 16.92 24.23 9.90
  Нийт 34.08 41.43 33.58
2 - 50 + 25 мм      
  Штуфын баяжмал 14.37 55.13 19.12
  Хаягдал 10.86 28.14 7.37
  Нийт 25.23 43.51 26.49
3 - 25 + 10 мм      
  Гравитацийн баяжмал 9.24 42.46 9.47
  Хаягдал 1.22 33.51 0.99
  Нийт 10.46 41.42 10.46
4 -10  + 5 мм      
  Гравитацийн баяжмал 4.09 42.35 4.18
  Хаягдал 0.52 59.59 0.75
  Нийт 4.61 44.29 4.93
5  - 5 мм 25.62 39.70 24.55
  Анхдагч дээж 100 41.43 100
  ФЛОТАЦИ      
1 Үндсэн флотаци      
  Баяжмал /хөөс/ 76.12 60.62 111.37
  Хаягдал 45.54 10.41 11.44
  Нийт 121.66 41.83 122.81
2 Хяналтын флотаци      
  Баяжмал /хөөс/ 9.02 57.28 12.47
  Хаягдал 45.89 12.61 13.97
  Нийт 54.91 19.95 26.44
3 Цэвэрлэх флотаци 1      
  Баяжмал /хөөс/ 36.52 93.50 82.41
  Хаягдал 40.23 29.83 28.96
  Нийт 76.75 60.12 111.37
4 Цэвэрлэх флотаци 2      
  Баяжмал /хөөс/ 29.85 72.48 52.22
  Хаягдал 16.41 50.98 20.19
  Нийт 46.26 64.85 72.41
5 Цэвэрлэх флотаци 3      
  Баяжмал /хөөс/ 8.97 92.06 19.93
  Хаягдал 10.89 3.69 0.97
  Нийт 19.86 43.60 20.90
6 Цэвэрлэх флотаци 4      
  Баяжмал /хөөс/ 8.36 95.26 19.22
  Хаягдал 3.45 8.53 0.71
  Нийт 11.81 69.92 19.93
  Нийт 38.21 77.47 71.44
 
ХҮСНЭГТ 2.7: ГРАВИТАЦИ-ФЛОТАЦИЙН БАЯЖУУЛАЛТЫН ТУРШИЛТЫН ЕРӨНХИЙ ҮР ДҮН
 
Баяжуулалтын бүтээгдэхүүн Гарц, % Агуулга, CaF2, % CaF2 авалт, %
ШТУФИЙН БАЯЖМАЛ 14.32 75.57 19.16
 ФК-75 марк/+50 мм/
ШТУФИЙН БАЯЖМАЛ 8.82 75.42 13.89
ФК-75 марк /-50+25 мм/
ГРАВИТАЦИЙН БАЯЖМАЛ
ФГ-85  /-25+5 мм/
16.31 85.46 24.68
 
ФЛОТАЦИЙН БАЯЖМАЛ 10.15 97.43 17.51
Марк ФФ-95 /-5+0 мм ба тунаахын хаягдал /
НИЙТ ХАЯГДАЛ 50.4 27.75 24.76
АНХДАГЧ ХҮДЭР 100 56.48 100
 
Гравитаци –флотацийн схемээр явуулсан туршилтын үр дүнг стандарт агуулгад шилжүүлэн дээрхи үр дүнг гарган авсан ба нийт хайлуур жонш авалт 85.24  %, баяжмалын гарц 49.6 %  байна.
 
Флотацийн шууд баяжуулалт буюу хувилбар №2
Дараахи байдлаар ангилсан 4 дээжинд флотацийн баяжуулалтын туршилтыг задгай хэлхээгээр явуулав.Үүнд:
-       Флюоритын цул бүтэцтэй харьцангуй өндөр агуулга бүхий дээж;
-       Кварц-флюоритын судал бүхий дундаж агуулгатай дээж;
-       Кварц-флюоритын брекчийн, хэмхдэсээр цементлэгдсэн хүдрийн бага агуулгатай дээж;
-       Флюоритын бага агуулга бүхий ядуу хүдэр.
 
Мөн гравитаци-флотацийн арга болон флотацийн шууд баяжуулалтын аргыг хооронд нь харьцуулах зорилгоор дээжүүдийг хольж, агуулгыг жигдэлсний дараагаар флотацийн туршилтыг явуулсан ба урвалж, бодисын горимыг ижил нөхцөлтэйгээр сонголоо.
 
ХҮСНЭГТ 2.8: ХАЙЛУУР ЖОНШНЫ ХҮДРИЙН ДЭЭЖИЙН ЗАДГАЙ
ХЭЛХЭЭГЭЭР БАЯЖУУЛСАН ФЛОТАЦИЙН ТУРШИЛТЫН ҮР ДҮН
 Дээжийн № Ф-02 Ф-04
Хугацаа, мин 40 40 35
Анхдагч агуулга, % 17.65 7.93
1 Үндсэн флотаци гарц,
%
агуулга,
 %
авалт,
%
гарц,
 %
агуулга,
 %
авалт,
%
гарц, % агуулга,
%
авалт,
%
Баяжмал /хөөс/ 22.97 68.49 89.14 20.96 33.58 88.76 21.18 33.45 89.34
Хаягдал 77.03 2.49 10.86 79.04 1.13 11.24 78.82 1.07 10.66
Нийт 100.00 17.65 100.00 100.00 7.93 100.00 100.00 7.93 100.00
2 Хяналтын флотаци  
Баяжмал /хөөс/ 10.49 12.18 7.24 4.96 6.17 3.86 4.96 5.42 3.39
Хаягдал 66.54 0.96 3.62 74.08 0.79 7.38 73.86 0.78 7.27
Нийт 77.03 2.49 10.86 79.04 1.13 11.24 78.82 1.07 10.66
3 Цэвэрлэх флотаци 1  
Баяжмал /хөөс/ 20.11 77.80 88.64 15.26 45.26 87.09 15.80 44.18 88.03
Хаягдал 2.86 3.09 0.50 5.70 2.32 1.67 5.38 1.93 1.31
Нийт 22.97 68.49 89.14 20.96 33.58 88.76 21.18 33.45 89.34
4 Цэвэрлэх флотаци 2  
Баяжмал /хөөс/ 18.99 81.93 88.15 11.97 45.52 68.71 7.18 85.84 77.72
Хаягдал 1.12 7.72 0.49 3.29 12.18 18.38 8.62 9.48 10.31
Нийт 20.11 77.80 88.64 15.26 45.26 87.09 15.80 44.18 88.03
5 Цэвэрлэх флотаци 3  
Баяжмал /хөөс/ 18.08 84.99 87.06 8.39 63.82 67.52 6.49 89.72 73.43
Хаягдал 0.91 21.14 1.09 3.58 2.64 1.19 0.69 49.30 4.29
Нийт 18.99 81.93 88.15 11.97 45.52 68.71 7.18 85.84 77.72
6 Цэвэрлэх флотаци 4  
Баяжмал /хөөс/ 16.52 89.93 84.17 5.82 89.73 65.86 5.21 91.22 59.93
Хаягдал 1.56 32.70 2.89 2.57 5.13 1.66 1.28 83.64 13.50
Нийт 18.08 84.99 87.06 8.39 63.82 67.52 6.49 89.72 73.43
Дээжийн № ТТ-02 ТТ-01
Хугацаа, мин 40 35 40
Анхдагч агуулга, % 49.57 59.49
1 Баяжмал /хөөс/ 40.96 87.84 72.58 39.14 92.11 72.73 57.00 87.87 84.19
Хаягдал 59.04 23.02 27.42 60.86 22.21 27.27 43.00 21.87 15.81
Нийт 100.00 49.57 100.00 100.00 49.57 100.00 100.00 59.49 100.00
2 Хяналтын флотаци  
Баяжмал /хөөс/ 18.51 64.35 24.03 19.84 59.74 23.91 24.92 36.62 15.34
Хаягдал 40.53 4.15 3.39 41.02 4.06 3.36 18.08 1.55 0.47
Нийт 59.04 23.02 27.42 60.86 22.21 27.27 43.00 21.87 15.81
3 Цэвэрлэх флотаци 1  
Баяжмал /хөөс/ 38.73 91.70 71.65 38.11 93.03 71.52 55.92 88.32 83.02
Хаягдал 2.23 20.67 0.93 1.03 58.23 1.21 1.08 64.45 1.17
Нийт 40.96 87.84 72.58 39.14 92.11 72.73 57.00 87.87 84.19
4 Цэвэрлэх флотаци 2  
Баяжмал /хөөс/ 36.71 94.04 69.64 36.41 94.16 69.16 54.05 89.78 81.57
Хаягдал 2.02 49.32 2.01 1.70 68.81 2.36 1.87 46.13 1.45
Нийт 38.73 91.70 71.65 38.11 93.03 71.52 55.92 88.32 83.02
5 Цэвэрлэх флотаци 3  
Баяжмал /хөөс/ 34.82 94.95 66.70 35.44 94.90 67.85 53.02 90.35 80.52
Хаягдал 1.89 77.11 2.94 0.97 66.95 1.31 1.03 60.65 1.05
Нийт 36.71 94.04 69.64 36.41 94.16 69.16 54.05 89.78 81.57
6 Цэвэрлэх флотаци 4  
Баяжмал /хөөс/ 33.53 96.35 65.17 34.07 96.07 66.03 49.54 96.26 80.16
Хаягдал 1.29 58.79 1.53 1.37 65.85 1.82 3.48 6.15 0.36
Нийт 34.82 94.95 66.70 35.44 94.90 67.85 53.02 90.35 80.52
ХҮСНЭГТ 2.7: ФЛОТАЦИЙН ШУУД БАЯЖУУЛАЛТЫН ҮР ДҮН
 
  ФЛОТАЦИ 100.00 41.43 100.00
         
1 Үндсэн флотаци      
  Баяжмал /хөөс/ 47.79 82.24 94.86
  Хаягдал 72.04 12.21 21.23
  Нийт 119.83 40.14 116.09
 
2 Хяналтын флотаци      
  Баяжмал /хөөс/ 17.87 34.82 15.02
  Хаягдал 42.24 2.85 2.91
  Нийт 60.11 12.36 17.93
 
3 Цэвэрлэх флотаци 1      
  Баяжмал /хөөс/ 46.31 81.71 91.34
  Хаягдал 6.14 46.22 6.85
  Нийт 52.45 77.56 98.19
 
4 Цэвэрлэх флотаци 2      
  Баяжмал /хөөс/ 42.19 87.90 89.51
  Хаягдал 3.57 32.73 2.82
  Нийт 45.76 83.59 92.33
 
5 Цэвэрлэх флотаци 3      
  Баяжмал /хөөс/ 38.42 93.69 86.88
  Хаягдал 2.13 13.23 0.68
  Нийт 40.55 89.46 87.56
 
6 Цэвэрлэх флотаци 4      
  Баяжмал /хөөс/ 35.83 96.60 83.54
  Хаягдал 2.59 53.43 3.34
  Нийт 38.42 93.69 86.88
  Нийт 35.83 96.60 83.54
 
Энэхүү технологийн туршилтын үр дүнд ФФС-96 маркийн флотацийн баяжмалыг  96.60 %-ийн жоншны агуулгатайгаар гарган авлаа. Үр дүнд нь жонш авалт 83.54  %,  гарц  35.83% байна.
 
ХҮСНЭГТ 2.8. ГИДРОЦИКЛОНЫ АНГИЛАЛТТАЙ ФЛОТАЦИЙН ТУРШИЛТЫН ҮР ДҮН
  ФЛОТАЦИ 100.00 41.43 100.00
1 Үндсэн флотаци      
  Баяжмал /хөөс/ 75.97 60.74 111.37
  Хаягдал 45.69 10.37 11.44
  Нийт 121.66 41.83 122.81
2 Хяналтын флотаци      
  Баяжмал /хөөс/ 9.02 57.28 12.47
  Хаягдал 45.89 12.61 13.97
  Нийт 54.91 19.95 26.44
3 Цэвэрлэх флотаци 1      
  Баяжмал /хөөс/ 36.52 93.50 82.41
  Хаягдал 40.23 29.83 28.96
  Нийт 76.75 60.12 111.37
4 Гидроциклон      
  Элс /доод/ 29.85 72.48 52.22
  Халиа/дээд 16.41 50.98 20.19
  Нийт 46.26 64.85 72.41
5 Цэвэрлэх флотаци 2      
  Баяжмал /хөөс/ 8.78 90.98 19.28
  Хаягдал 8 5.02 0.97
  Нийт 16.78 50.00 20.25
6 Цэвэрлэх флотаци 3      
  Баяжмал /хөөс/ 8.41 94.69 19.22
  Хаягдал 0.37 6.72 0.06
  Нийт 8.78 90.98 19.28
  Нийт 38.26 77.37 71.44
 
 
Гидроциклоны ангилалт  хэрэглэн явуулсан туршилтын үр дүнд 94.69 %-ийн хайлуур жоншны агуулга бүхий флотацийн баяжмалыг 71.44 %-ийн авалттайгаар гарган авлаа. Баяжмалын гарц  38.26  % байна. Баяжмалын агуулга, жонш авалт өмнөх туршилттай харьцуулахад бага байгаа нь флотацийн цэвэрлэгээний 1 шат дутуу хийсэнтэй холбоотой, нөгөө талаар 1 шат дамжлагыг хэмнэснээр тодорхой хэмжээний хэмнэл байж болох юм.
 
Зураг 3. Гидроциклон ашиглан флотацийн аргаар баяжуулсан технологийн схем
Хаягдал
БАЯЖМАЛ
Анхдагч дээж
ХАЯГДАЛ
Бөмбөлөгт тээрэм
Дээд бүтээгдэхүүн
Гидроциклон
ЦЭВЭРЛЭХ ФЛОТАЦИ 1
Хаягдал
Баяжмал
Доод бүтээгдэхүүн
Дээд бүтээгдэхүүн
ЦЭВЭРЛЭХ ФЛОТАЦИ 2
Хаягдал
Баяжмал
ХЯНАЛТЫН ФЛОТАЦИ
Баяжмал
ҮНДСЭН ФЛОТАЦИ
Баяжмал
Хаягдал
Гидроциклон
Доод бүтээгдэхүүн
ДҮГНЭЛТ
1.      Чойл-уулын орд нь кварц-флюоритын төрлийн ордод хамаарна.
 
2.      Баяжигдах чанарын технологийн судалгааг 41.43 %-ийн агуулга бүхий хүдрийн дээжин дээр явуулсан. Технологийн туршилтын үр дүнд ФК-75, ФГ-85,  ФФ-95 маркийн хайлуур жоншны баяжмал гарган авах боломжтой нь тогтоогдлоо. Үүнд:
-          Гравитаци-флотацийн хосолсон аргаар гарган авах үед ФК-75 маркийн бүхэллэг жоншны баяжмалын гарц 23.14 %, ФГ-85 маркийн гравитацийн баяжмалын гарц 16.31 %, ФФ-95 маркийн жоншны флотацийн баяжмалын гарц 8.36 % тус тус байсан ба хайлуур жонш авалт 85.24  %, нийт баяжмалын гарц 49.6 %  байна.
-          Флотацийн аргаар шууд баяжуулах үед ФФ-96 маркийн флотацийн гарц 35.83%, жонш авалт  83.54  %-тай байна.
-          Гидроциклоны тусламжтайгаар ангилалт хийсэн флотацийн баяжуулалтын үед баяжмалын гарц   38.26 %, жонш авалт  71.44  %-тай байх ба агуулга нь 94.69 % байна.
 
3.      Хүдэрт ангилан ялгалтаар баяжуулан авч болох бүхэллэг хэсгүүд байна.
 
4.      Хүдэр нь гравитацийн аргаар баяжигдах нь дунд зэрэг байх ба өндөр маркийн  гравитацийн баяжмал гарган авах боломж муу байна.
 
5.      Хүдрийг флотацийн аргаар хамгийн сайн үзүүлэлттэйгээр баяжуулж байгаа ба энэ нь карбонатын агуулга бага, флюорит-кварцаас үндсэндээ тогтож байгаагаар тайлбарлагдана.
 
6.      Чойл-уулын хайлуур жоншны ордын хүдэр нь хөнгөн баяжигдах хүдрийн ангилалд хамаарагдана.
 
7.      Хүдрийн дээжинд эзэлхүүн жингийн аргаар нягтыг тодорхойлоход 2.71-2.97 г/дм3 байсан ба дундаж нягт 2.85 г/дм3 байлаа.
 
НОМ ЗҮЙ
 
1     N.L. Weiss., “SME Mineral Processing Handbook”
2     Р.Юбельт ”Определитель минералов”, Москва, 1978, Изд-во Мир
3        Толковый металлургический словарь., Москва , 1989, Изд-воРусский язык
4        13. Бергер Г.С., Орел М.А., Попов Е.Л. Полупромышленные истытания руд на обогатимость. М., Недра, 1984.
5        31. Вопросы теории и технологии флотации руд / Богданов О.С., Поднек А.К., Хайнман В.Я. -Труды института Механобр. -124. -1974. -288 с.
 世聯(lián)翻譯公司完成礦產(chǎn)專(zhuān)業(yè)領(lǐng)域蒙語(yǔ)翻譯

Unitrans世聯(lián)翻譯公司在您身邊,離您近的翻譯公司,心貼心的專(zhuān)業(yè)服務(wù),專(zhuān)業(yè)的全球語(yǔ)言翻譯與信息解決方案供應(yīng)商,專(zhuān)業(yè)翻譯機(jī)構(gòu)品牌。無(wú)論在本地,國(guó)內(nèi)還是海外,我們的專(zhuān)業(yè)、星級(jí)體貼服務(wù),為您的事業(yè)加速!世聯(lián)翻譯公司在北京、上海、深圳等國(guó)際交往城市設(shè)有翻譯基地,業(yè)務(wù)覆蓋全國(guó)城市。每天有近百萬(wàn)字節(jié)的信息和貿(mào)易通過(guò)世聯(lián)走向全球!積累了大量政商用戶(hù)數(shù)據(jù),翻譯人才庫(kù)數(shù)據(jù),多語(yǔ)種語(yǔ)料庫(kù)大數(shù)據(jù)。世聯(lián)品牌和服務(wù)品質(zhì)已得到政務(wù)防務(wù)和國(guó)際組織、跨國(guó)公司和大中型企業(yè)等近萬(wàn)用戶(hù)的認(rèn)可。 專(zhuān)業(yè)翻譯公司,北京翻譯公司,上海翻譯公司,英文翻譯,日文翻譯,韓語(yǔ)翻譯,翻譯公司排行榜,翻譯公司收費(fèi)價(jià)格表,翻譯公司收費(fèi)標(biāo)準(zhǔn),翻譯公司北京,翻譯公司上海。
  • “貴司提交的稿件專(zhuān)業(yè)詞匯用詞準(zhǔn)確,語(yǔ)言表達(dá)流暢,排版規(guī)范, 且服務(wù)態(tài)度好。在貴司的幫助下,我司的編制周期得以縮短,稿件語(yǔ)言的表達(dá)質(zhì)量得到很大提升”

    華東建筑設(shè)計(jì)研究總院

  • “我單位是一家總部位于丹麥的高科技企業(yè),和世聯(lián)翻譯第一次接觸,心中仍有著一定的猶豫,貴司專(zhuān)業(yè)的譯員與高水準(zhǔn)的服務(wù),得到了國(guó)外合作伙伴的認(rèn)可!”

    世萬(wàn)保制動(dòng)器(上海)有限公司

  • “我公司是一家荷蘭駐華分公司,主要致力于行為學(xué)研究軟件、儀器和集成系統(tǒng)的開(kāi)發(fā)和銷(xiāo)售工作,所需翻譯的英文說(shuō)明書(shū)專(zhuān)業(yè)性強(qiáng),翻譯難度較大,貴司總能提供優(yōu)質(zhì)的服務(wù)!

    諾達(dá)思(北京)信息技術(shù)有限責(zé)任公司

  • “為我司在東南亞地區(qū)的業(yè)務(wù)開(kāi)拓提供小語(yǔ)種翻譯服務(wù)中,翻譯稿件格式美觀整潔,能最大程度的還原原文的樣式,同時(shí)翻譯質(zhì)量和速度也得到我司的肯定和好評(píng)!”

    上海大眾

  • “在此之前,我們公司和其他翻譯公司有過(guò)合作,但是翻譯質(zhì)量實(shí)在不敢恭維,所以當(dāng)我認(rèn)識(shí)劉穎潔以后,對(duì)她的專(zhuān)業(yè)性和貴公司翻譯的質(zhì)量非常滿(mǎn)意,隨即簽署了長(zhǎng)期合作合同。”

    銀泰資源股份有限公司

  • “我行自2017年與世聯(lián)翻譯合作,合作過(guò)程中十分愉快。特別感謝Jasmine Liu, 態(tài)度熱情親切,有耐心,對(duì)我行提出的要求落實(shí)到位,體現(xiàn)了非常高的專(zhuān)業(yè)性。”

    南洋商業(yè)銀行

  • “與我公司對(duì)接的世聯(lián)翻譯客服經(jīng)理,可以及時(shí)對(duì)我們的要求進(jìn)行反饋,也會(huì)盡量滿(mǎn)足我們臨時(shí)緊急的文件翻譯要求。熱情周到的服務(wù)給我們留下深刻印象!”

    黑龍江飛鶴乳業(yè)有限公司

  • “翻譯金融行業(yè)文件各式各樣版式復(fù)雜,試譯多家翻譯公司,后經(jīng)過(guò)比價(jià)、比服務(wù)、比質(zhì)量等流程下來(lái),最終敲定了世聯(lián)翻譯。非常感謝你們提供的優(yōu)質(zhì)服務(wù)!

    國(guó)金證券股份有限公司

  • “我司所需翻譯的資料專(zhuān)業(yè)性強(qiáng),涉及面廣,翻譯難度大,貴司總能提供優(yōu)質(zhì)的服務(wù)。在一次業(yè)主單位對(duì)完工資料質(zhì)量的抽查中,我司因?yàn)槎砦姆g質(zhì)量過(guò)關(guān)而受到了好評(píng)。”

    中辰匯通科技有限責(zé)任公司

  • “我司在2014年與貴公司建立合作關(guān)系,貴公司的翻譯服務(wù)質(zhì)量高、速度快、態(tài)度好,贏得了我司各部門(mén)的一致好評(píng)。貴司經(jīng)理工作認(rèn)真踏實(shí),特此致以誠(chéng)摯的感謝!”

    新華聯(lián)國(guó)際置地(馬來(lái)西亞)有限公司

  • “我們需要的翻譯人員,不論是筆譯還是口譯,都需要具有很強(qiáng)的專(zhuān)業(yè)性,貴公司的德文翻譯稿件和現(xiàn)場(chǎng)的同聲傳譯都得到了我公司和合作伙伴的充分肯定!

    西馬遠(yuǎn)東醫(yī)療投資管理有限公司

  • “在這5年中,世聯(lián)翻譯公司人員對(duì)工作的認(rèn)真、負(fù)責(zé)、熱情、周到深深的打動(dòng)了我。不僅譯件質(zhì)量好,交稿時(shí)間及時(shí),還能在我司資金周轉(zhuǎn)緊張時(shí)給予體諒!

    華潤(rùn)萬(wàn)東醫(yī)療裝備股份有限公司

  • “我公司與世聯(lián)翻譯一直保持著長(zhǎng)期合作關(guān)系,這家公司報(bào)價(jià)合理,質(zhì)量可靠,效率又高。他們翻譯的譯文發(fā)到國(guó)外公司,對(duì)方也很認(rèn)可!

    北京世博達(dá)科技發(fā)展有限公司

  • “貴公司翻譯的譯文質(zhì)量很高,語(yǔ)言表達(dá)流暢、排版格式規(guī)范、專(zhuān)業(yè)術(shù)語(yǔ)翻譯到位、翻譯的速度非常快、后期服務(wù)熱情。我司翻譯了大量的專(zhuān)業(yè)文件,經(jīng)過(guò)長(zhǎng)久合作,名副其實(shí),值得信賴(lài)!

    北京塞特雷特科技有限公司

  • “針對(duì)我們農(nóng)業(yè)科研論文寫(xiě)作要求,盡量尋找專(zhuān)業(yè)對(duì)口的專(zhuān)家為我提供翻譯服務(wù),最后又按照學(xué)術(shù)期刊的要求,提供潤(rùn)色原稿和相關(guān)的證明文件。非常感謝世聯(lián)翻譯公司!”

    中國(guó)農(nóng)科院

  • “世聯(lián)的客服經(jīng)理態(tài)度熱情親切,對(duì)我們提出的要求都落實(shí)到位,回答我們的問(wèn)題也非常有耐心。譯員十分專(zhuān)業(yè),工作盡職盡責(zé),獲得與其共事的公司總部同事們的一致高度認(rèn)可。”

    格萊姆公司

  • “我公司與馬來(lái)西亞政府有相關(guān)業(yè)務(wù)往來(lái),急需翻譯項(xiàng)目報(bào)備材料。在經(jīng)過(guò)對(duì)各個(gè)翻譯公司的服務(wù)水平和質(zhì)量的權(quán)衡下,我們選擇了世聯(lián)翻譯公司。翻譯很成功,公司領(lǐng)導(dǎo)非常滿(mǎn)意!

    北京韜盛科技發(fā)展有限公司

  • “客服經(jīng)理能一貫熱情負(fù)責(zé)的完成每一次翻譯工作的組織及溝通。為客戶(hù)與譯員之間搭起順暢的溝通橋梁。能協(xié)助我方建立專(zhuān)業(yè)詞庫(kù),并向譯員準(zhǔn)確傳達(dá)落實(shí),準(zhǔn)確及高效的完成統(tǒng)一風(fēng)格!

    HEURTEY PETROCHEM法國(guó)赫銻石化

  • “貴公司與我社對(duì)翻譯項(xiàng)目進(jìn)行了幾次詳細(xì)的會(huì)談,期間公司負(fù)責(zé)人和廖小姐還親自來(lái)我社拜訪,對(duì)待工作熱情,專(zhuān)業(yè)度高,我們雙方達(dá)成了很好的共識(shí)。對(duì)貴公司的服務(wù)給予好評(píng)!”

    東華大學(xué)出版社

  • “非常感謝世聯(lián)翻譯!我們對(duì)此次緬甸語(yǔ)訪談翻譯項(xiàng)目非常滿(mǎn)意,世聯(lián)在充分了解我司項(xiàng)目的翻譯意圖情況下,即高效又保質(zhì)地完成了譯文!

    上海奧美廣告有限公司

  • “在合作過(guò)程中,世聯(lián)翻譯保質(zhì)、保量、及時(shí)的完成我們交給的翻譯工作。客戶(hù)經(jīng)理工作積極,服務(wù)熱情、周到,能全面的了解客戶(hù)的需求,在此表示特別的感謝!

    北京中唐電工程咨詢(xún)有限公司

  • “我們通過(guò)圖書(shū)翻譯項(xiàng)目與你們相識(shí)乃至建立友誼,你們報(bào)價(jià)合理、服務(wù)細(xì)致、翻譯質(zhì)量可靠。請(qǐng)?jiān)试S我們借此機(jī)會(huì)向你們表示衷心的感謝!”

    山東教育出版社

  • “很滿(mǎn)意世聯(lián)的翻譯質(zhì)量,交稿準(zhǔn)時(shí),中英互譯都比較好,措辭和句式結(jié)構(gòu)都比較地道,譯文忠實(shí)于原文。TNC是一家國(guó)際環(huán)保組織,發(fā)給我們美國(guó)總部的同事后,他們反應(yīng)也不錯(cuò)。”

    TNC大自然保護(hù)協(xié)會(huì)

  • “原英國(guó)首相布萊爾來(lái)訪,需要非常專(zhuān)業(yè)的同聲傳譯服務(wù),因是第一次接觸,心中仍有著一定的猶豫,但是貴司專(zhuān)業(yè)的譯員與高水準(zhǔn)的服務(wù),給我們留下了非常深刻的印象!

    北京師范大學(xué)壹基金公益研究院

  • “在與世聯(lián)翻譯合作期間,世聯(lián)秉承著“上善若水、厚德載物”的文化理念,以上乘的品質(zhì)和質(zhì)量,信守對(duì)客戶(hù)的承諾,出色地完成了我公司交予的翻譯工作。”

    國(guó)科創(chuàng)新(北京)信息咨詢(xún)中心

  • “由于項(xiàng)目要求時(shí)間相當(dāng)緊湊,所以世聯(lián)在保證質(zhì)量的前提下,盡力按照時(shí)間完成任務(wù)。使我們?cè)谑啦⿻?huì)俄羅斯館日活動(dòng)中準(zhǔn)備充足,并受到一致好評(píng)。”

    北京華國(guó)之窗咨詢(xún)有限公司

  • “貴公司針對(duì)客戶(hù)需要,挑選優(yōu)秀的譯員承接項(xiàng)目,翻譯過(guò)程客戶(hù)隨時(shí)查看中途稿,并且與客戶(hù)溝通術(shù)語(yǔ)方面的知識(shí),能夠更準(zhǔn)確的了解到客戶(hù)的需求,確保稿件高質(zhì)量!

    日工建機(jī)(北京)國(guó)際進(jìn)出口有限公司

15801211926

18017395793
點(diǎn)擊添加微信

無(wú)需轉(zhuǎn)接等回電

绍兴县| 邯郸县| 南通市| 宝应县| 泾阳县| 丽水市| 临高县| 北海市| 德昌县| 汤阴县| 襄樊市| 五大连池市| 宽城| 格尔木市| 将乐县| 高州市| 眉山市| 潮安县| 波密县| 简阳市| 卫辉市| 江山市| 双鸭山市| 陈巴尔虎旗| 同江市| 邯郸县| 依安县| 湘乡市| 金华市| 清徐县| 仙桃市| 绥江县| 长寿区| 林甸县| 民勤县| 原平市| 蓬溪县| 青川县| 驻马店市| 贵南县| 邵阳市|